Ангилал: Монголын Бирж
Өнөөдөр манай улс өмч хувьчлалын шинжтэй арилжаанаас хөрөнгө оруулалтын арилжаанд шилжих шилжилтийн сонгодог шатандаа явж байна.
Энэ бол хариуцлагатай тvvхэн цаг vе, өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн бирж дээр 40 гаруй тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдан мөн хэмжээний мөнгийг тухайн компаниуд өөрийн эргэлтэд оруулсан байх юм. Харин бондын тухайд бол 2001 оноос эхлэн компанийн бонд арилжиж эхэлжээ.
Өнөөдрийг хvртэл 10 гаруй компанийн 14 орчим тэрбум төгрөгийн бонд бирж дээр арилжаалагдсан байна. Бонд, хувьцаа хоёр мэдээж ялгаатай зvйлс. Хувьцаа эзэмшсэнээр тухайн хvн компанийн өмчлөгч нь болдог. Ногдол ашиг авч, санал өгч, компанийн удирдлагад сонгогдох зэрэг боломж нээлттэй байдаг. Харин бонд эзэмшигч нь тухайн компанид мөнгөө тодорхой хvvтэй, хугацаатайгаар зээлдvvлдэг. Хугацаа нь дууссаны дараа мөнгөө хvvтэй нь эргvvлэн авдаг. Vнэт цаасны эдгээр хэлбэрийн аль аль нь манаи улсад хөгжлийнхөө эхлэлийн шатанд явж байна.
Энэ жил 40 мянган айлын орон сууцыг санхvvжvvлэхээр 60 тэрбум төгрөгийн бондыг Засгийн газраас гаргасан. Одоогийн байдлаар 24.2 тэрбум төгрөгийн бонд нь арилжаалагдчихаад байна. Хөрөнгийн бирж 2004 онд жилдээ 650 сая төгрөгийн арилжаа хийсэн бол 2006 онд энэ тоо 12 тэрбум төгрөгт хvрчээ. Энэ бол монголчууд хөрөнгийн аах зээлийн ач холбогдлыг ойлгосны илрэл юм. Арилжааны дvн өсөхөд юу нөлөөлж байна вэ гэсэн асуулт гарлаа.
Сvvлийн жилvvдэд гаргасан хувьцааны нийлvvлэлт нэмэгдэж компаниудын хувьцааны ханш өссөн нь арилжааны дvн өсөхөд шууд нөлөөлж байна. Хоёр жил гаруйхны өмнө 1200 төгрөгийн vнэтэй байсан "Баянгол" зочид буудлын хувьцаа өнөөдөр 25-30 мянган төгрөгт хvрчихээд байна. "Багануур" ХХК-ийн нэгж хувьцаа нь бирж дээр 4500 төгрөгөөр арилжаалагдаж, "Улаанбаатар", "Баянгол" зэрэг зочид буудал, "Талх чихэр", "Max импекс", "Багануур", "Шарын гол", "Шивээ овоо" зэрэг томоохон компаниудын хувьцааны ханш ч илт өсч байна. Тэгэхээр монголчуудад хувьцаагаар хөлжих цаг нэгэнт эхэлчихээд байна. Хувьцааны бирж дээр тогтоосон vнэ урьд нь хэтэрхий доогуур байсныг хэлэх хэрэгтэй. Ялангуяа томоохон багц эзэмшигчид ихэнх хувийг нь эзэмшиж байгаа тохиолдолд vлдэгдэл хувьцааг иргэд авах сонирхолгvй байснаас ханш унадаг байсан.
Тэгвэл одоо хувьцааг хав дарах биш, эргэлтэд оруулах нь чухал гэдгийг ойлгосон учраас хувьцааны арилжаа идэвхжиж, нийлvvлэлт нэмэгдэж, vнэ өсч байна. Хувьцаа бол өндөр эрсдэлтэй бизнес гэж хvмvvс ойлгодог. Хувьцаагаар бизнес хийх, хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох энгийн жишээ авч vзье. Тухайлбал, иргэн A 2005 онд "Баянгол" зочид буудлын 10 ширхэг хувьцааг нийт 12000 төгрөгөөр худалдан авчээ. Өнөөдөр нэгж хувьцааны vнэ 30000 төгрөгт хvрээд байна. Өөрөөр хэлбэл тvvний 12000 төгрөг нь хоёр жилд 30000 төгрөг болтлоо өсчихөөд байна гэсэн vг. Тэрээр уг хувьцаагаа хамгийн өндөр vнэ хvрсэн vед нь зараад илvу их өсөх магадлалтай өөр хувьцааг худалдан авч болох юм.
Хөрөнгө оруулагч аливаа компанийн хувьцааг худалдан авахын өмнө тухайн компаниа маш сайн судалсан байх учиртай. Учир нь тухайн компанийн тодорхой хувийг эзэмшсэнээр та өөрөө хариуцлага vvрэгч болон хувирна. Тэгэхээр хувьцаа нь өндөр эрсдэлтэй төдийгvй их ашигтай бизнес юм. Өөрөөр хэлбэл хувьцааны vнэ өсч, бууpax нь эрсдэл юм. Бондын хувьд энэ нь зээл бөгөөд ямар нэгэн байдлаар зээлсэн мөнгөө эргvvлэн төлж чадахгvй болсон тохиолдолд зээлийг төлж барагдуулах шаардлагатай эх vvсвэрийг барьцаалах боломж тухайн компанид олгодог. Мөн өөр байгууллагаар батлан даалт гаргуулж ч болно. Харин Засгийн газрын бондын тухайд бол өөр. Засгийн газар дампуурна гэсэн ойлголт байдаггvй учраас Засгийн газар өөрөө vнэт цаасныхаа баталгаа нь болж байгаа юм. Олон улсын төвшинд Засгийн газрын vнэт цаасыг хамгийн эрсдэлгvй vнэт цаас гэж vздэг.
Бичсэн: Зочин

